Тавтай морилно уу!

2013-04-20, 23:35

ДОТА-гийн баатруудын намтар (Goodgame.mn ээс)

; font-family: Tahoma, 'Century gothic', sans-serif; font-size: 13px; line-height: 24px;">Invoker 
; font-family: Tahoma, 'Century gothic', sans-serif; font-size: 13px; line-height: 24px;">
Quas бол аянга цахилгааны хүч , Wex бол цасан шуурганы хүч , Exort бол Phoenix-ын сүнсны хүч юм.Хүмүүс дайнд ялагдаж дэлхийн өнцөг булан бүрт тарж бутрасны дараа ба kael дэлхийн зүүн хэсэгт орших багахан газрыг эзэмших болсон юм.тэр дайснаасаа өс хонзонгоо авахых тулд Ner’Zhul-д сүнсээ худалдаж түүний
оронд хязгааргүй их хүчийг олж авсан юм. Тэр 
хөгшин ад чөтгөрийн цуст нөмрөгийг эзэмших болж цаг хугацаа өнгөрөх тутам дайнд оролцож Invoker элемэнтүүдээ удирдаж сурсан юм.Тэр уур хилэндээ автаж тэнгэр дээрээс элемэнтээ ашиглаж үхлийн шившлэг хийж байлаа.Түүний суу билэг хязгааргүй болсон ба Invoker уур хилэндээ хөтлөгдөн хэзээ нэгэн өдөр Sentinel-рүү дайрах болно.

Phoenix 

Эртний гар бичмэлд 7 гэрлийн цацраг болон тэдгээрийн хоорондоо үл нийцэх байдлийн талаар бичсэн байдаг. Эдгээр сөргөлдөөнтэй байдаг цацрагын туяа нь домогт Phoeniх-ыг бий болгосон юм. Ариун галын тунхаглал нь үхэл болон сүйрэл эсвэл амьдрал болон ангаах дөлийг үүсгэж болдог. Икарусийн эрч хүч цуглуулсан цацраг нь бүхэл бүтэн армийг шатаах хүчтэй. Дайснаа ялахын тулд Икарус нарны эрчим хүчийг ашиглан хуяг дуулга авч болох ба оддын дэлбэрэлтийг ч хийж чадна. 



Rubick 

Aghanim-ын хүү Rubick нь аливаа зүйлд тооцолон бодохыг хүчилдэг байна. Түүний гайхамшигтай чадвар бол аливаа зүйлийг маш хүчтэй шиддэг бөгөөд түүнийгээ зөвхөн оюун ухаанаараа хийдэг байна. Олон илбэчид түүнийг давах гэсэн боловч нэг нь ч дийлээгүйгээр барахгүй хүчийг нь ч сулруулж чадаагүй юм. Grand Magus нь өөрийн дуусашгүй хүчээр дайснуудынхаа хүчийг сулруулах ба тэднийг зальдаж ч бас чаддаг. Тэрээр хосгүй авьяасынхаа алдар цуугаар ид шидийг хулгайлж, Scourge-ын эсрэг байдлсан дайнаар Sentinel-д асар их өв хөрөнгийг олж өгч чаджээ.

Gondar 

Gondar бол Draenei юм тэр нь түүний маш сайн чадвартай холбоотой үг. Түүний өмнөх амьдралын талаар маш бага мэдээлэл байдаг, гэвч түүний чадвар үнэхээр ер бусын. Зарим хүмүүс түүнийг өмнөн нинжагийн кланд орж энэ чадварыг эзэмшсэн гэдэг харин зарим нь түүнийг төрөлхийн чадварлаг гэж боддог.
Тэр маш оновчтойгоор шүрикэн шидэхээс гадна өөрийн хурдан шаламгай 2 сэлэмээрээ дайснаа буулган авдаг, түүний сэргэлэн байдал нь юутайч нийцэхгүй.  Тэр өөртэйн мөнгөний төлөө өрсөлдөх хүн байхгүй байхад дуртай байдаг мөн тэр хэзээ нэгэн цагт том шагнал аваасай гэж залбирдаг.


BroodMother 

Нэгэн удаа тэр Нерүбиан нарын хатан байжээ, Тэр зүрхэндээ байсан айдастайгаа тэмцэж түүнигээ удирдсан. Хэдий тийм боловч тэр дурлалд хэтэрхий их умбаснаас болж том алдаа гаргасан юм тэр урвагч Анубрактай хайр сэтгэлийн холбоотой болсон байжээ, ингээд түүнийг нерүбианчууд хаант улсаасаа хөөсөн юм. Тэр одоогоор өөрийн хайр сэтгэлийг эртнийхэнтэй хийж байгаа дайнд авч явсаар байгаа ба өөрийн унтрашгүй хайрийн билгэ тэмдэг болсон үр төлийг нь одоо хүртэл тэсвэрлэж явна. Чадварлагаар нөхсөн аалзны торнууд нь түүний заль мэх юм. Тэр өөрлүүн дайрсан дайсныг чадваргүй болгох чадвартай, бас тэр өөрийн үр төлийг тарааж золгүйгээр үхдэл болгодог. Түүний шунал тачаал дайны дунд түүнийг хүчирхэг болгодог, түүний цусанд шунах сэтгэл хязгааргүй болсон гэдэгийг олон зүйл харуулж байна. 


Nevermore  

Тэрхүү хиншүү ханхлах чөтгөр үнэхээр зэвүүцсэн байдаг түүний арьс нь залуу сүнснүүдээр бүрхэгдсэн байдаг, Nevermore бол түүний эргэн тойронд байгаа бүхний сэтгэл зүрхийг иддэг сүүдрийн амьд биет юм. Энэ өдрөөс хойш Shadow Fiend дайнд очихдоо, түүний идсэн сэтгэл зүрх түүнийг улам илүү хүчирхэгжүүлдэг. Тэр дайсан дээрээ хүчтэй оюун санааны дэлбэрэлт болон оюун санаагаар сайжруулсан довтолгоогоороо буулган авдаг. Tүүнтэй тулалдсан цөөн хэдэн өрсөлдөгчид л амьд гардаг, бас түүний харигслал дор үхсэн хэн бүгд хамгийн муу хувь заяатай нүүр тулгардаг.  


Queen Of Pain Akasha 

Акаша нь Фростморнын олзолж авсан олон сүнснүүдийн нэг билээ. Баншитай адил Харанхуйн эзэнт зүтгэхээр булшнаасаа боссон тэрээр дахин ариун бодис болохыг хүүссэн байна. Тэрээр Суккубагийн чадваруудыг ойд тэнүүчилж явахдаа суржээ. Акаша-г Өвдөлтийн хатан хаан гэж нэрлэсэн нь үнэхээр оновчтой юм учир нь тэрээр дайснуудынхаа өвдөлтийг мэдрэн таашаал авдаг байна. Ингэхдээ суккубагийн хорт хутгыг ашиглахаас гадна сэтгэл донслогомоор чанга хашгиралтаа ашигладаг юм. Акашаа нь дайснуудынх нь хэнгэрэг хагартал чанга орилдог төдийгүй ингэж хашгираснаас нь болж газар дэлхи хүртэл тайван байж чадахгүй доргиж чичирдэг байна.


Priestess of the Moon Mirana 

Mirana нь эмийн ёсыг баримталдаг төдийгүй Элуна бурханы дээд ламтан бөгөөд дайны харанхуй талбар дээр эльфуудэд гэрэл гэгээ мэт болдог. Тэрээр дайтах үедээ дайснууд рууга онч мэргэнээр сумаа тавихаас гадна хязгааргүй олон оддыг дайснууд дээрээ унагадаг байна. Мөн түүнтэй хамт эльфуудын талд тулалдаж байгаа баатрууд нь дэргэд нь байхдаа ядарч цуцахаа умартан илүү шаламгай болдог байна. Мөн хэрэгцээтэй үед тэрээр өөрийгөө болон хамсаатнуудаа бусдын нүднээс далдлах чадвартай юм.


Raijin Storm Spirit 

Raijin нь сүнснүүдийн шидийг гарамгай эзэмшсэн мэргэжилтэн бөгөөд аадар борооны үүлний хүчийг хамгийн сайн эзэмшсэн нэгэн. Тэрээр эльфуудийн талд ташуурын эсрэг тулалдаж байгаа. Тэрээр өөрийгөө болон ойр байгаа хамсаатнуудаа аянга дагуу унагаалгүйгээр дамжуулж явуулах чадвартай. Түүний үүрэг нь – өөрийн хамсаатнуудад дайснуудаа ялан дийлэхэд туслах юм


Lanaya Templar Assassin 

Домогт Aiur-ын шавь Lanaya нь сэтгэл зүйн тал дээр өндөр мэдлэгтэй бөгөөд стратегийн аллагыг давамгай эзэмшижээ. Түүний хорт хавхнууд болон бусад зальт аргууд нь довтлох үед дайснуудаа илүү гэмтээж, харин өөрийг нь хамгаалах хэрэгсэл болдог. Тэрээр сүүдрээр өөрийгөө нуун далдалж алга болдог бөгөөд хэрэгцээтэй үедээ эргэн гарч ирэн дайснуудаа устгадаг. Тэгэхээр өрсөлдөгчид түүнтэй хэдий чинээ цөөн учирна төдий чинээ тэд илүү удаан амьд явах болно.


Huskar Sacred Warrior 

Хар Жад омогийн трольчууд нь аль эрт тэдний өвөг дээдсийн нутаг болохStranglethorn хөндийгөөс хөөгдсөн. Эдгээр трольчуудыг дайны талбар дээрхи хамгийн зэрлэг үндэстэн гэж олонхи нь үздэг. Тэдний нэг болох Huskar-ийн ааш араншингаас болж ингэж үзэх болжээ. Учир нь Huskar хэдий чинээ их гэмтсэн байна төдий чинээ улам хүчтэй болж дайснуудаа гэмтээдэг байна. Тэрээр дайснууд руугаа галтай жад шиддэг. Huskar нь үхэлээс үл айх бөгөөд өөрийн ард түмнийхээ төлөө Ташуурыг устгахын төлөө амиа хайрлахгүй тулалдана. 


Barathrum  

Түүний нэр нь өөрийн чадвартай их зохицсон бөгөөд тэрээр Дайсантайгаа мөргөлдөж түүний тамир тэнхээг дуусгадаг ажээ. Тэрээр дайсны нэг баатартай тулвал төвөггүй дуусгадаг боловч том дайнд орвол толгойн иргэдэг гэнэ. Спирит нь дайн тулаанд орох тусам түүний хурд өсдөг бөгөөд тэрний хэрээр илүү аймшигтай хүчирхэг болдог байна. Мөн Cпирит нь ухрахыг мэддэггүй зөвхөн урагшилдаг баатар гэнээ.


Phantom Assassin 

Пантом нь энгийн нэг дайнд оролцож яваад хараал хүртэн үл үзэгдэгч болсон юм. Тэрээр шидэт цохиурынхаа хүчээр дайсны буулган авдаг ч өөр хүчин зүйлс түүний хүчийг үнэхээр сайн нэмэгдүүлжээ. Тэрээр дайснаа хөдөлгөөнгүй болгож чаддагаас гадна Дайсанлуугаа шилжих чадвартай юм. Түүний энэ бүх чадварыг Байгаль дэлхий түүнд хайрлажээ. Түүнд ганцхан зорилго байдаг бөгөөд тэр нь "Дэлхий мод” - ыг авах ажээ.


Stealth Assassin 

Stealth бол Нинжа овогтонуудын нэгэн сул цэрэг бөгөөд Тэр хүнд үл үзэгдэх хурдалах тал дээр сайн боловч дайсантай тулах тал дээр бол муу юм. Stealth нь зайг амар туулж товчилж чаддаг нь түүний гайхалтай чадвар бөгөөд Үл үзэгдэх нь түүний төрөлхийн чадвар юм. Тэрээр овогоосоо тасраад хорт утаанд дунд амьдарч суржээ. Мөн өөрөөсөө хорт утаа ялгаруулдаг болжээ. 



Crystal maiden 

Цас мөсний хүчийг удирдах чадвартай Rylai маш гоёмсог баатар. Winterspring-ийн төвд нь шидэтнээр сургагдсан Rylai Sentinel-д өөрийн шидээр хүчин зүтгэдэг. Олон тооны тарьныхаа тусламжтайгаар дайснуудаа хүчтэй гэмтээдэг: эсвэл хүчтэй мөсөн дэлбэрэлт үүсгэн дайснуудаа айлгана эсвэл тэд нарыг мөс болгон хөлдөөдөг байна. Rylai-ын мөсний шидийг ашиглах чадвар нь хязгааргүй байдаг тул түүний дайснууд маш их эмээдэг байна.


Earthshaker 

Шим муутай газаруудад Минотавр хэмээх мэргэдүүд амьдардаг талаар яригддаг байсан. Тэд нарын оюун ухаан нь эх дэлхийтэй нэгдмэл байдаг бөгөөд газар шороо Минотавруудыг оюун ухаан болон сэтгэл санаагийг нь тэжээдэг байсан. Эдгээр дайчдаас маш их айдаг байсан. Учир нь тэд том хэмжээний сүйрлийг авчирдаг байсан. Тэдний цохилт бүрийн үед шид нь газраас дээш оргилон гарах ийм л хүчтэй юм. Харамсалтай нь эдгээр мэргэдүүд оньсого мэт гэнэт алга болсон. Эх дэлхийн модонд аюул заналхийлэх үед элч зарлагууд дээрхи мэргэдүүдийг эрэлхийхэд зөвхөн нэгийг нь олжээ.


Morpling 

Morpling нь байгалын жинхэн урлагийн бүтээл бөгөөд хөгжилийн оргил юм. Тэрээр өөрийн шингэн биеийг аварга том давалгаа болгон хувирган хөдөлж байх үедээ ч дайснуудыг нэргэдэг. Morpling өөрийн хүслээр биеийнхээ химийн найрлагыг өөрчлөхийн сацуу хүчээ авъяас болгох эсвэл авъяасаа хүчинд шилжүүлэх чадвартай. Энэхүү баатар нь өөрийн энергийг дайсандаа аль болох их гэмтэл учруулахад чиглүүлдэг. Гэхдээ түүний хамгийн гол чадвар нь байныхаа толин тусгалыг үүсгэхэд оршино, ингэснээр дайснуудаа цочролд оруулан дайрдаг.


Naga siren 

Slithice нь Нагагийн дунд ганцаардмал байж далайгаас гадуур тэнүүчлэн үргэлж шинэ зүйлийн эрэлд байдаг байсан. Тэрээр эдгээр аялалынхаа үеэр түүнийг сургаж байсан залуу Оркатай тааралдан түүнд дуралсан. Хэдий Орка нь туршлага багатай байсан ч тэрээр Slithice-ийг оркачуудын чадвар тактикийг зааж өгсөн. Slithice сургалтынхаа явцад дайснаа хэрхэн хавханд оруулах талаар суралцсан. Гэвч нэг өдөр Scourge-ууд дайран түүний хайртай залууг нүдэн дээр нь хөнөөжээ. Slithice нь Naga-ийн шидийг ашиглан Scourge-ийг унтуулан зугтаж чадсан. Одоо тэрээр Sentinel-ийн талд хайрын төлөө тэмцэж байна.


Dragon Knight 

Тал хүн-тал луу тэрээр балчир байхдаа ганцаар хоцорсон юм. Тэрээр ертөнцийн хорон муу санаа болон өөрийнх нь дотор өдөр ирэх тусам хүчирхэгжиж байгаа эрх мэдлийн шуналаас айсаар явжээ. Ингэсний эцэст Dragon Knight хүчирхэг Друид дээр хүрч ирсэнээр өөрийн хоёрдмал сэтгэлийн дундрашгүй энергээс сэтгэл ханамж авахыг сурсан байна. Тэрээр сэлмийн урлагийг гайхалтай эзэмшсэн төдийгүй өөрийн хүслээр хүчирхэг луу болон хувирч уур хилэнгээ бадраан галаар маналзуулан дайснуудаа хайр найргүй устгадаг.


Moon Rider 

Элуна бурханы баатар Сарны Соёо нь ташуурын явуулсан үхэгсэдтэй эльфүүдтэй хамт тулалдаж байгаа. Тэрээр сарны туяанаас өөрийн хүчийг сэргээдэг. Сарны Соёо нь Элуна бурханы болон эльфүүдийн дайснуудтай өршөөлгүйтулалдан, элуна бурханд чин үнэнчээр зүтгэнэ. Тэрээр өөрийгөө сарны гэрлээр хүрээлэн сарны хилэнги дайснууд дээрээ буулгадаг. Энэ баатар нь элфүүдийн хувьд гэрэт цамхаг бөгөөд үргэлж сэргэг байдаг хамгаалагч болдог.


Troll Warlord 

Sentinel дайнд оролцох цэргүүдийг шилж эхлэхдээ трольчуудыг найдваргүй бөгөөд чадваргүй гэж үзэн үл тоомсорлосон байна. Энэ нь трольчуудын бардам занг хөдөлгөсний төдийгүй тэдний зарим нь нэгдхээс татгалзаж, зарим нь Scourge-ийн талд орсон. Зөвхөн залуухан Jah'rakal л Sentinel-ийн талд тулалдах болжээ. Трольчуудын хэлнээс түүний нэрийг орчуулбал "Нүд сохлом сүх” гэсэн үг юм. Тэрээр сүхээ маш хурдан шидхийн зэрэгцээ дайснаа сохлох техникийг эзэмшсэн байдаг учир түүнийг ийнхүү нэрлэжээ. Гэвч Jah'rakal нь Sentinel-ийн талд тулалдаж байгаа хэдий ч ялалтын төлөө биш мөн Эртний үеийнхний төлөө ч биш харин трольчууд хамгийн сайн дайчид болохыг батлахын төлөө тулалдаж байгаа юм.


Sniper 

Kardel Sharpeye Каз'Модана-гийн чадварлаг мэргэн бууч юм. Өөрийн эрдэм чадал, авъяас билэг, хурц нүд, буугаа ашиглаг дайснуудыг холоос онилон буудаг байна. Тэрээр онилж буй байгаа сайтар судлан эмзэг газрыг нь илрүүлэн хүчтэй гэмтээх чадвартай. Мөн түүнчлэн хэсэгхэн хугацааны дараа дайснаа ганцхан сумаар алах чадалтай. Түүний буу нь гар бөмбөгийг давхар шидсэнээр их хэмжээний гэмтэл сүйрлийг дагуулдаг байна. 


Faerie Dragon 

Scourge эсрэг дайтхын тулд sentinel хамсаатнууд хайж байх үедээ орхигдсон газар нутагт маш гоёмсог луунуудыг илрүүлжээ. Эдгээр Гоёмсог Луунуудын хатан хаан Agrace болон эльфууд хооронд үүсээд байсан зөрчил энхийн замаар шийдвэрлэгдэсний дараагаар хатан хаан эльфуудэд туслуулхаар өөрийн зөвлөх Шайбу-г илгээсэн байна. Хэдий тэрээр жижиг биетэй болон ганцаараа тулалдах зантай боловч Шайбу нь дайснуудаа дэлбэрдэг гоёмсог бөмбөлөгүүдээр бууддаг. Мөн өөрийн бодол санааг биежүүлэх чадвартай тэрээр дайснуудаа хүйс тэмтэрч чаддаг байна.


Doom Bringer 

Харанхуйн эзэн Саргарасын удирдлаган доор   Галан Легионы тамын цэргүүд анх удаа       довтолгоо хийхэд тэр дунд Люцифер шилдгийн нэг байжээ. Түүний жинхэнэ эзэн нь өөрийг нь Харанхуйн эзэнд үнэнч байхыг захисан юм байна. Иймд тэрээр эзнийхээ эхэлсэн хэргийг үргэлжлүүлэн Саргарасын талд тулалдаж байгаа юм. Люцифер дайснуудда айдас төрүүлэн шидийн тусламжтайгаар газар дэлхийг галд автуулна. Тэрээр барьцаанд хэнийг ч авдаггүй зөвхөн устгаж үгүй хийхийг л мэднэ. Харин түүнтэй үргэлжлүүлэн зөрүүдлэн тулалдаж байгаа хэнийг ч болов Люцифер тамлан шаналгаж алдаг байна.


Faceless Void 

Урьд өмнө нь тэрээр хүн байсан гэлцдэг гэвч түүний өмнөх амьдрал нь өөр шиг нь харанхуйгаар дүүрэн юм. Түүнийг ертөнц хоорондын хоосонд орон зайнд унагасан бөгөөд эргэж ирэхдээ тэрээр цаг хугацааг удирдаж чадах чадвартай болжээ. Тэр дайснуудаа хөлдөөхөөс гадна цохиигдохоосоо хэдэн хоромоор цаг хугацааг ухараан цохилтуудаас бултаж чаддаг. Тэрээр богинохон хугацаанд цаг хугацаа болон орон зайг тасдаж дайснууд болон хамсаатнуудаа хөлдөөн өөрөө харин энэ үед чөлөөтэй хөдөлж чаддаг. Хороо цэргүүд дундаас тэрээр хүссэн цэргээ цохих чадвартай бөгөөд энэ үед түүнийг харин хэн ч хараагүй байх явдал гардаг ажээ.


Goblin Techeis 

Гоблинчудын тэсрэлтийн техникчууд нь чөтгөр шиг адтай ухаалаг бөгөөд биеийн хүчний хувьд сул дорой боловч тэднийг үл ойшоож болохгүй. Эдгээр техникчүүд нь газарт янз бүрийн үл үзэгдэгч тэсрэх бөмбөгүүдийг тавьдаг. Тэд Калимдорын оркийн бөө нараар шид заалгаж тэсрэн дайснаа саажуулдаг бөмбөг тавьж суржээ. Тэдэнтэй дайтах үедээ болгоомжлоорой залуусаа.


Stone Giant 

Ашенрын хадлаг уулнаас Чулуун аврага биетүүд нь гарсан. Жижиг биетэй дөнгөж төрсөн авраг биет тэрээр бие жижиг ч бэлчээр томтой. Энэ баатар нь өөдөө том том чулуу, газрын хэсгүүдийг авч шидэн дайснууд дээрээ нуранга үүсгэдэг. Тэрээр хаднаас гаралтай учир дайснууд түүн рүү довтлоход хэцүү байдаг. Удаан хугацааны дараа Тини том болдог ... Дайснуудаа айцгаагаара.


Tinker  

Boush нь гоблинуудын теникийн шилдэг академид суралцсан. Түүний механикийн системүүд нь өөртөө аюул учруулалгүйгээр дайснууддаа гэмтэл учруулах боломж олгодог. Мөн тэрээр өөрийн зэвсэгээ шинэчлэн илүү хурдан бууддаг болгодог... Мэдлэгийн хүч чадлыг жинхэнэ харуулдаг.


Nerubian Assassin 

Ануб'арак нь өмнө нь өөрсдийнхнийхээ дунд шилдэг нь байжээ, гэвч Аалзнуудын 2-р дайнд алагджээ. Үхэгсдийн эзэн түүнд мөнхий амьдрал бэлэглэхдээ өөрт нь үнэнчээр зүтгэх хариу болзол тавьжээ. Ануб'арак нь гадуураа өргөст хуягтай бөгөөд энэ хуяг нь бараг л үл нэвтлэм төдийгүй түүн рүү довтолсон дайсанд гэмтэл учруулдаг байна. Ануб'арак-т аюул тулгарсан үед тэрээр эдгээр өргөсүүдээрээ дайснууд руугаа буудан тэднийг ноцтой гэмтээдэг ажээ. Ануб'арак сөрөг энергийн хүчтэй урсгалаар дайснууд руугаа буудахаас гадна харанхуйн хүчтэй цохилтыг эзэмшижээ.


Oblivion 

Түүнийг хүчээр үхэгсдийн ертөнцөөс ирүүлсэн бөгөөд өөрийн өмнөх амьдралын талаар бага сага зүйлийг тэрээр хааяа эргэн санадаг байна. Pugna нь некромантчуудынчадваруудыг бага зэрэг эзэмшсэн бөгөөд энэхүү эв хавгүй "шуудай яс” нь дайснуудаа хэсэг хугацаанд тамын ертөнцид шилжүүлэн таашаал авдаг төдийгүй тэднийг тэндээсээ ирхэд нь хорон бузар энергээр бууддаг ажээ. Ингэж тамлагдаж үзсэн баатрууд ярихдаа: Oblivion нь яг л амь амьдралыг дотроос нь сорж авч байгаа мэт аймшгтай зовоодог гэлцдэг. Ингэж зовоох нь түүнд богинохон ч болов таашаал, амьдралын амтыг мэдрүүлдэг ажээ.


Beastmaster 

Мок'натал-ын тэнүүлч, домогт үе залгамжлагч хагас цустан, орка болон огор-ын дундаас гарсан Rexxar, түүний аймшигт сүхнүүд нь байгаль дэлхийн төлөө тулалдхаар эльфуудийн талд орсон. Rexxar нь амьтадын үнэнч нөхөр бөгөөд өөрөө ч амьтан шиг аашилдаг байна. Тэрээр дайсан хичнээн хол ч байсан сүхээ гайхалтай мэргэн шидэж дайснуудаа ноцтойгоор гэмтээдэг. дэлхийй дээрхи амьд бүхний төлөө тулалдаж байгаа Beastmaster нь маш хүчтэй бөгөөд шөнийн эльфуудэд үнэт хамтрагч нь юм.


Netherdrake 

Харанхуйн эзний гарын шавь хорон муу санаатай нисэгч Вайпер нь хэрцгий бөгөөд хүчлээр нулимадаг юм. Түүний авъяас чадвар нь эртний даайчдыг хүртэл гайхшруулдаг байна. Тэрээр өөрийгөө хараан ингэснээр улам уур хилэнд автан хүчирхэгжижи өөрийн аюулгүй байдлыг үл харгалзан тулаанд ордаг юм. Вайперын шүлсний булчирхай нь хортой шүлс ялгаруулдаг бөгөөд энэ шүлс нь дайснуудын мэдрэлд нөлөөл тэднийг ноцтой гэмтээдэг байна. Энэхүү аймшигт мангастай тулулдахдаа болгоомжлох хэрэгтэй... учир нь түүний хар дүрс нь таны харж чадсан хамгийн сүүлийн дүрс байж болзошгүй.


Twin Head Dragon 

Дэлхийн Модны үндэсэнд олон мянган жил оршиж зөвхөн малтлагын үед олдсон энэ лууны насыг тогтооход түвэгтэй юм. Jakiro нь хоёр толгойтой, урьдчилан тааварлашгүй ааш авиртай, уур омог ихтэй энэ амьтан айдас төрүүлэх нь лавтай. Тэрээр өөрийн хувийн шалтгаанаар эльфуудын талд тулалдах болсон. Jakiro нь нууцлаг шидийн гаралтай учир тэрээр гал болон мөсний хүчний элементүүдтэй маш ойр оршдог. Үүнийхээ тусламжтайгаар тэрээр өөрийн замд хөндөлзсөн хэн бүхнийг устадаг. Ташуур энэ луунаас ангижрахын тулд бүхнийг хийх байсан учир нь Jakiro замд нь тааралдсан хэнийг ч болов хөлдөөдөг. Иймд түүнийг зогсоохгүй бол Ташуурын Хөлдөөсөн Хаан Сэнтий удахгүй устахад хүрнэ.


Gorgan 

Дайснуудаа чулуу болгон хувиргадаг байсан домогт Горгона-гийн нэрээр нэрлэгдсэн Наг гүнж. Хэдий Наг гүнж нь Горгона-ийн энэхүү чадварыг эзэмшээгүй ч гэсэн хамгийн хүчтэй баатар ч бахадмаар чадваруудыг тэрээр эзэмшижээ. Наг гүнж олон жилийн турш нум сумаар харваж хичээллэсний үр дүнд одоо тэрээр нэгэн зэрэг олон сумаар гайхалтай мэргэн харваж чаддаг болсон. Түүний ид шид өөрийг нь биеийн хүчний нөлөөллөс хамгаалах бамбай болдог. Агаар дахь электронуудыг хөдлгөөнд тодорхой чиглэлд оруулсанаар Наг гүнж цахилгаан гүйдэл үүсгэж чаддаг төдийгүй тэр гүйдэл нь нэг дайснаас нөгөөд шилжин тэднийг гэмтээдэг байна.




Alchemist 

Razzil нь өндөр чадвартай алхимич эрдэмтэн бөгөөд эльфууд түүний мэдлэг чадварыг Ташуурын эсрэг хэрэглэх химийн шинэ бэлдмэлийг туршихад хэрэглэдэг. Энэ баатар нь өөрийн шинэ бэлдмэлүүдийг үргэлж туршдаг аймшигийн царайтай огор мангасын мөрөн дээр нь суун тулаанд өөрийн биеэр оролцдог байна. Тэрээр ямар ч баатраас дутахааргүй олон авъас хүчтэй юм.

Тускарр 

Borean Tundra-аас ирсэн Ymir нь тускаррын хамгийн ухаалаг дайчин юм. Залуудаа тэрбээр Мөсөн троллууд болон Нерүбианий аалз нараас тосгоноо хамгаалдаг байжээ энэ үед тэрбээр маш их туршлага суусан юм. Ymir сайн дураараа Сэнтинэлчүүдэд элсэн орсон юм учир нь тэр Лич хааны эсрэг тэмцэж байгаа Сэнтинэлчүүдэд туслахыг хүссэн юм. Хамгийн онцгой чадвар нь тэр мөсийг удирдаж чаддаг дайснууд нь түүний чадварыг хармагцаа гайхдаг байна. Түүний чадварууд нь зөвхөн цасан бөмбөг, Мөсний хэлтэрхий биш юмаа бас нэгэн чадвар нь цасан шуурга юм энэ чадвараараа тэр өрсөлдөгч нараа амархан дарж авдаг байна.


BloodSeeker 

Тэр бол чөтгөр болон оркуудын эгэл биш эрлийз юм, Strygwyr-ыг үргэлж араатнууд ялгаврлан үздэг байжээ. Тэр алсан хүнийхээ цусаар илүү хүчтэй болдог байжээ. Strygwyr өөрийн шархаа нөхөж чаддаг түүгээр ч барахгүй тэр үхлийг мэдэрдэг. Болгоомжтой тэнэгүүд л ганцаараа явж азаа туршдаг,  Strygwyr хэдэн миллийн цаана байгаа хүнийг цусаар нь мэдрэж очдог мөн өөрийн зөн билэгтэй нүдээр олзоо олдог. Тэр өөрийн дайсныг хүчтэйгээр тасдан хаяж цус хүссэн хүслээ дардаг, Strygwyr-ын дайснууд түүнийг гайхамшигтай шийдэлд хүргэсэн юм.  Үхэх гэж байгаа хүн хурдан чөтгөрийн сарвуунаас зугтана эсвэл өөдөс болтлоо тасдуулна.










Илгээх | 181 хүн уншсан | Бичсэн: erdnee_blog

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

LGD DOTA 2 Showdowns

...

ДОТА-гийн баатруудын намтар (Goodgame.mn ээс)

Invoker Quas бол аянга цахилгааны хүч , Wex бол цасан шуурганы хүч , Exort ...

Шинэ сэтгэгдлүүд

Тоолуур

Та миний 55364 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax