Тавтай морилно уу!

Оросын ерөнхийлөгч

2012-12-23, 03:24

Нэг уншчихад илүүдэхгүй: http://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/1994-archive-1994
Орос хэлтэй бол уг нь нэвтрүүлгийг нь үзчихмээр байгаа юм. Орос хэлтэй хүмүүс нь олоод сонирхоод үзэхэд бол бас зүгээр л юм шиг санагдлаа.

Ер нь би Путин гээд нөхрийг сүүлийн үед нэлээн хүндлэх болсон. Монгол бас Орос шиг ингэж өөрийн онцлогийг хадгалсан бодлоготойгоор, чангахан шиг бариад хөгжүүлэх ёстой улс юм байна гэдгийг үүнийг уншаад бас дээрхийг уншаад бодоод байгаа юм... Орос бас манайхтай их төстэй. Тэгэхээр Путин ахын бариад байгаа бодлого зөв гэж бодоод байгаа. Зарим хүмүүс дарангуйлагч ...

Дэлгэрэнгүй...

Гадны хөрөнгө оруулалтын талаар Эдийн засагчдад хичээл заах нь!

2012-12-21, 09:27

За зарим нэг нийтлэл уншаад төрсөн сэтгэгдлээ эндээ нэг үлдээмээр санагдав...

Ер нь боломж байсаар байтал дандаа гадны хөрөнгө оруулагчид гэж ярих нь уг нь бол буруушдээ. Яаж ийгээд өөрсдөө хийвэл уг нь боломж бий. Улам л гаднаас хараат, өөрсдөө улам бүр өрсөлдөх чадваргүй суларсаар л байх болно. Энэ бүхэн импортын татварыг тэглэж гадны бүтээгдэхүүнийг илүү хямдаар худалдан авах боломжтой, сайн муу хамаагүй болгосон тэр үеэс л эхэлсэн. Өөрснөө хийснээс хүний хийсэн муу юмыг ч хамаагүй шинэ бас "хямд" л үнэтэй бол ямар ч хамаагүй худалдан авцгааж түүнээс нь давуулж хямд сайн хийж болох өөрсдийн...

Дэлгэрэнгүй...

Цөмийн талаар хэдэн үг хэлчий

2012-12-14, 01:11

Юу вэ? гэхээр саяхны нэг өдөр нэг их гоё нэртэй нэгэн том үйл ажиллагааг засгийн газар маань нэлээдгүй хөрөнгө мөнгө зараад хийв. Ерөнхий сайд Н.Алтанхуяг очиж зураг хөргөө даруулаад (магадгүй зохион байгуулаад) байгаа. Шилэнд шар нунтаг гээд юм хийгээд л аюулгүйг нь магтан дуулсан юм байх. Энд дараад зураг үзэж болно. Яагаад ингэж хөрөнгө зараад, цөмийн энерги, уран гэх зүйлийг аюулгүй гэж нотлох гээд зүтгээд байгаа талаар нэг бодоод үзээрэй. Энд асар их хувийн ашиг сонирхол яваад, улс эх орныхоо ирээдүй, ард түмнээ бодохгүй байгаа мэдлэг муутай хүмүүс ажиллаад байгааг олж харах хэрэгтэй. Яаг...

Дэлгэрэнгүй...

Ubuntu Unity болон GNOME 3 шинэ харагдацад сэтгэл дундуур байгаа хүмүүст

2012-11-22, 20:12

Ubuntu ба бусад GNOME2 хуучин хэрэглэдэг байсан хүмүүс хуучин харагдацдаа дассан байсан. Шинэ үбүнтү юнаити ба GNOME3 дээр дасахгүй байгаад байгаа, эсвэл шинээр Үбүнтү хэрэглэж эхэлж байгаа ч илүү их боломж хүсэж байгаа хүмүүсийн хувьд GNOME 2 шиг болгох талаар зарим зааврууд оруулъя.

1-р арга
Ubuntu дээр Cairo-Dock хэмээх dock-ыг суулгаж хэрэглэхэд яг MacOSX шиг болоод хэрэглэхэд их амар бас харагдац гоётой байдаг. 12.04-өөс хойш Cairo-Dock алдаа багатай их сайн ажиллах болсон байгаа. Software Center дотроосоо хайж олоод ...

Дэлгэрэнгүй...

Хоосон

2012-11-19, 01:23

Зовлон

 

Буддын шашинд хүн төрөлхтөнд үндсэн 3 гол зовлон байдаг гэх ба энэ нь ерөнхийдөө:

төрөхийн зовлон, үхэхийн зовлон, өвдөхийн зовлон

Мөн бүх зовлонгийн 3 үндэс нь:

уур, мунхаг, тачаангуй

Эдгээр сэтгэл зүйн зохисгүй элементүүдийг Би гэж нэрлэдэг бөгөөд цааш задарч маш олон төрлийн "би" - үүдэд хуваагддаг тул тэдгээрийг өөрөөсөө илрүүлсний дараагаар устгаж "зовлонгийн үндсийг хаадаг" гэж сургадаг.

 

 

Хутагтын дөрвөн үнэн

 

Хутагтын дөрвөн үнэнд нэг бүрчлэн тайлбар хийсэн байдгийг товчлон...

Дэлгэрэнгүй...

Эд зүйлсийн түүх

2012-10-08, 17:36

Та уранхай оймсоо нөхөөд өмсөх, эвдэрхий электрон хэрэгслээ засаад хэрэглэхээсээ илүүтэйгээр хаяад шинийг авахыг эрхэмлэдэг үү? Тийм бол доорх видеог нэг үзээрэй. Сүүлийн үед их бичдэг болохоор бал олныг хэрэглэснээс соруулдаг чернилтэй үзэг хэрэглэвэл зүгээр юм байна гэж бодох болсон. Бас тэр хуванцар хонгион чернилээр цэнэглэдэг үзэг ч гэсэн үзгээ хямд зараад үлдсэн үнэнд нь олон чернилэн хонгио зарах зорилготой байх. Нэг гоё нарийн гардаг соруулдаг үзэг чернил олж авъя гэж бодож байгаа.

...

Дэлгэрэнгүй...

Цаасан шувууны үлгэр

2012-10-04, 23:06

Гурван эрдэнэд итгэмүй.

Хязгаар газрын нэгэн хүн Төр гэрэлтийн тавдугаар оны барс сарын арван наймны шөнө зүүдэлсэн нь.

Нэгэн хүн цаасан шувуу нисгэж байна.Тэр цагт өөр нэг хүн ирээд нисгэгч хүнээс ийн асууруун.

Энэ шувууг хийхэд хямд буюу? хэмээвэл.
- Хямд гэв.

Бас өөр хийхэд хямд юу байна? гэвэл,
- Муу үйл хямд гэв.

Ямар юм цөөн бэ? гэвэл
- Өөрийн биеийг үл өмөөрөгч хүн цөөн гэв.

Ямар юм олон бэ? гэхэд
- Сэрэмжгүй муу заяатан олон гэв.

Юу сайхан бэ? гэхэд
- Саруул ухаан сайхан гэв.

Юу хортой бэ...

Дэлгэрэнгүй...

Гардасил вакцин 4 жил орчим л сайн хамгаалдаг гэнэ

2012-09-14, 13:37

Бэлгийн замаар дамждаг вирүсээс 4 жил орчим л хамгаалдаг вакциныг 11 настай бүх охидод хийх нь хэр зөв юм бол?
Би Монгол Улсынхаа иргэний хувьд Гардасилийн тухай сэтгэл эмзэглэмээр бичлэгнүүд , түүнээс л боллоо гэсэн охиноо алдсан ээжийн цөхрөлүүд, хортой вакцинийг хэрэггүй л хийлгэлээ гэсэн шаналуудыг олж мэдээд , мөн энэ вакцин манай оронд эхний ээлжинд 10 гаруй мянган хүүхдэд хийлгээд эхэлснийг сонсоод төр засгаасаа, үүнийг хариуцсан Эрүүл Мэндийн яам тамгийн газар түүний харьяа лабораторын газруудаас өөрийн эргэлзэ...

Дэлгэрэнгүй...

Нойр хулжаах хүсэл

2012-09-05, 02:32

Анивчих оддын дор нойр хулжихдаа
Аальгүйхэн инээмсэглэх дүрийг чинь мөрөөдөн мөрөөдөн санана
Унтаж чадахгүй хөрвөөх уртхан шөнө бүрийг
Уулзах хүсэлд автах хором мөч бүрийг
Угтан ирж буй учралынхаа төлөөс болгон хүлээе
Удаанаас удаан тэвэрч хамтдаа үргэлж байя
Өдөр, цаг, мөч бүрийг
Өнгөрөөж алдалгүй цуг байж
Өтлөн өвгөрч, үхэн одох хүртлээ ч
Өвгөн эмгэн болж үрчийж атийсан хойноо ч
Өнгө алаг хорвоод хоромыг ч алдалгүй хамтдаа өнгөрүүлэх
Өмчлөх шунахай хүсэл сэтгэл шөнийн нойрыг хулжаана



...

Дэлгэрэнгүй...

Хөг оров

2012-08-27, 17:48

Он удаан тоосонд дарагдсан хөгжим
Оюуныг эзэмдэн зүрхэнд уянгална
Намуухан бөгөөд зөөлөн нэгэн аялгуу
Намираа шиврээ бороо мэт аажим цутган эгшиглэж байна...

Дэлгэрэнгүй...

Шинэ нийтлэлүүд

LGD DOTA 2 Showdowns

...

ДОТА-гийн баатруудын намтар (Goodgame.mn ээс)

Invoker Quas бол аянга цахилгааны хүч , Wex бол цасан шуурганы хүч , Exort ...

Шинэ сэтгэгдлүүд

Тоолуур

Та миний 55415 дахь зочин боллоо. Баярлалаа :-)