Тавтай морилно уу!

Wonderful day

2009-11-01, 12:50

Миний эгч бол үнэхээр гайхалтай эмэгтэй. Ану хатан, Өүлүн үжин шиг үзэсгэлэн төгс, ухаантай, бас үнэхээр хүчтэй. Ийм эгчтэй болохоор магадгүй би эмэгтэйчүүдийн хувьд дандаа дээшээ хардаг байх л даа. Найзууд намхан юм байж чи чигээрээ хар л даа гээд байдаг юм. Яалт ч үгүй эгчтэйгээ харьцуулаад байдаг. Үнэхээр гайхалтай сайхан бүсгүйчүүд зөндөө байдаг ч манай эгчийг гүйцэх хүн бол энэ хорвоо дээр бараг байхгүй байх аа. Манай найзууд ч дурладаг, бас эгч чинь гайхалтай эмэгтэй гэж хэлдэг юм.

Өнөөдөр миний хайртаа эгчийн төрсөн өдөр. Эгчдээ төрсөн өдрийн мэнд хүргэж, эрүүл энх хамгийн сайн сайхан ...

Дэлгэрэнгүй...

Битгий биелээсэй, Биелээсэй...

2009-10-30, 01:34

Сайн муу хоёр мэдээтэй:
За эхлээд муу мэдээ: Оюу толгойг ломбарддаад авсан мөнгөний 1/3-г бэлэн мөнгөөр 50000-р нь тараах сурагтай. Цагаан сар ч дөхөж байна, Эрээн хот ч сайхан хөгжих нь дээ...

Сайхан мэдээ: Нэгэн сайхан мэдээ хальт дуулдлаа шүү. Монголын нутаг дээгүүр Хятад руу байгалийн хийн шугам дайруулж тавьж магадгүй сурагтай Хэрэв тийм бол бидэнд бас багагүй ашигтай байх байх гэж бодож байна. Дургүй хүргээд байвал нь "боль, зайл" гэсэн ч яадын тээ. Тэгвэл хямд үнэтэй хий -> Утаагүй Улаанбаатар гэж үү?

Залбираад л сууцгааж байя даа...



...

Дэлгэрэнгүй...

Банк ба бидний мөнгө

2009-10-29, 23:52

Саяхан Анод банк дампуурсан. Тэр талаар хурлынх нь хэсгийг үзэж байтал тэр Монгол банкийг удирдаж байсан ч билүү нэг нөхөр "Тийм ээ. төрөөс л гаргана, өөр арга байхгүй шүү дээ" гэж "Хадгаламжтай байсан хүмүүсийн хохирлыг яаж барагдуулах вэ?" гэсэн асуултад хариулж байх юм? Үнэндээ яг үг бүрчлэн санахгүй л байна. Ямартай ч тэндээс төсвийн мөнгө буюу татвар төлөгчдийн буюу "бидний" мөнгөөр тэр хохирлыг зүгээр нэг барагдуулаад, холбогдох хүмүүсийг шийтгээд л өнгөрөх юм ярих шиг болох юм? Тэгээд нөгөө зээл авсан хүмүүс зүгээр л завшаад өнгөрөх гэж үү?

Үнэхээр гайхаж байна. Төр хохирлыг барагдуулж б...

Дэлгэрэнгүй...

Ширээ тойроод

2009-10-29, 23:44

Ойрд ингэж гэр бүлээрээ ширээ тойрч суугаад хоол идээгүй удсан байна шүү. Өнөөдөр ямар ч баяр энэ тэр биш л дээ. Гэхдээ аав, ээж хоёр ирээд эгч маань тахиа шарж, Япон шөл хийгээд гэрээрээ тойрч суугаад хөлсөө гоожуулаад уралдан идэв Жаахан байхдаа ам уралдан хоорондоо ярьдаг байсан хүмүүс өнөөдөр бас арай намбатай, гэхдээ л ингэж яг гэр бүлээрээ ширээ тойрч суулгүй удсан болохоор их сайхан мэдрэмж. Өөрийн эрхгүй нэг л хөөрөөд, жаахан байсан үедээ оччихсон юм шиг... Дараа нь ер нь ингэж баймаар юм байна...

Дунд дүүгийн охин одоо бараг хүн болох араандаа ороод янзын өхөөрдөм амьтан болчихсон ур...

Дэлгэрэнгүй...

Найз нартаа бичсэн захидал

2009-10-28, 09:48

Найз л та нартаа би захидал бичихийн учир
Нас л биеийн минь үдийн халуун өнгөрлөө
Найраг шүлгийн минь үүлэн сүүдэр нимгэрлээ
Наргиан даргиан үзэл бодол минь хувирлаа

Yеийн та нартаа би захидал бичихийн учир
Yзэх ёстойг үзэж дуулж болохыг дууллаа
Yг цаг хоёроо хэмнэдэг цаг минь боллоо
Yймээн аймаан багын зан минь хувирлаа

Өөрийн гэсэн үедээ зэргийн нөхдөө олж
Өглөө жиргэх болжморын өрөөсөн жигүүр болж
Өнөр их найргийн тэнгэрээр цойлж явахдаа
Өнөөдрийг бодвол би овоо л явсан байж магадгүй

Намайг ямар байсныг яг л тэр өдрүүдийн минь
Найраг шүлэгтэй хамт сэтгэлдээ үүрд хадгалаарай
Найрын дугарааг орхиж найзын ё...

Дэлгэрэнгүй...

A хүрээний H1N1 вирусын цар тахал/хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

2009-10-26, 11:04

Гахай болон шувуу хүний хооронд дамжин халдварлах чадвартай, өндөр идэвхтэй энэ вирусын дэлхийн хэмжээний цар тахал энэ оны 4-р сараас эхлэн явагдаж байгаа бөгөөд энэ нь манай улсад ч мөн хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбоотой багагүй идэвхтэйгээр тархаад байгаа билээ. Тиймээс энэ талаар зарим нэгэн мэдээлэл цуглуулснаа та бүхэнд хүргэж байна.


  Урьдчилан сэргийлэлт: Одоогоор урьдчилан сэргийлэх вакцин байхгүй. Хүн бүр эрүүл ахуй, ариун цэврийн дэглэмийг сайтар сахих шаардлагатай. Үүнд: Ханиаж, найтаах үед ам хамрыг таглах (гар, ханцуй боломжтой зүйлсээр)Гараа сайтар савандаж угаахОрж га...

Дэлгэрэнгүй...

A хүрээний H1N1 вирусын цар тахал/хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

2009-10-26, 11:03

Гахай болон шувуу хүний хооронд дамжин халдварлах чадвартай, өндөр идэвхтэй энэ вирусын дэлхийн хэмжээний цар тахал явагдаж байгаа бөгөөд энэ нь манай улсад ч мөн хүйтэн сэрүүний улирал эхэлсэн холбоотой багагүй идэвхтэйгээр тархаад байгаа билээ....

Дэлгэрэнгүй...

A хүрээний H1N1 вирусын цар тахал/хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

2009-10-26, 10:17

Гахай болон шувуу хүний хооронд дамжин халдварлах чадвартай, өндөр идэвхтэй энэ вирусын дэлхийн хэмжээний цар тахал явагдаж байгаа бөгөөд энэ нь манай улсад ч мөн хүйтэн сэрүүний улирал эхэлсэн холбоотой багагүй идэвхтэйгээр тархаад байгаа билээ....

Дэлгэрэнгүй...

хамт дуулмаар

2009-10-26, 01:47

Алагхан нүдийг удаанаас удаан ширтмээр
Анзаарагдахгүй нууцхан хараад л баймаар
Атгасан булбарай гарыг алгандаа үүрд байлгамаар
Ахиулан цааш давраад мөрөөр нь тэврэн суумаар

Сондгой биш ч энгүүн нэгэн хоолойнд уярмаар
Солгой хоолойтой ч дагаад хамтдаа ...

Дэлгэрэнгүй...

Улс төр биш шүү ;-)

2009-10-26, 01:09

УИХ-ын ГИШҮҮН НОЁН ЭНХБОЛД МУУХАЙ ХАРЬЦАВ

Хм, ноён гэж үү? УИХ-ын гишүүн байтугай Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар ч ноён мөн үү? Бүгдээрээ л ардын хүүхдүүд шүү дээ. Монгол хэлэнд ноён гэдэг үг нь нэн тэргүүнд угсаа гарлыг заасан үг. ...

Дэлгэрэнгүй...

Шинэ нийтлэлүүд

LGD DOTA 2 Showdowns

...

ДОТА-гийн баатруудын намтар (Goodgame.mn ээс)

Invoker Quas бол аянга цахилгааны хүч , Wex бол цасан шуурганы хүч , Exort ...

Шинэ сэтгэгдлүүд

Тоолуур

Та миний 55366 дахь зочин боллоо. Баярлалаа :-)