Тавтай морилно уу!

Блог оо гэж...

2009-08-12, 11:54

Хэд хоног өнгөрсөн үе рүү аялаад явж байна. Эндээ үлдчихмээр л байна шүү
За тэгээд блог гээч энэ зүйлийг бас бусдаас ихээр үгүйлээд байна. Үгүйлэгдээд байна гэхээр энд нэг хэрэгцээ байгаад байна. Ямар хэрэгцээ юм бол гээд бодож үзлээ л дээ. Хүн бүр өөр өөр зорилго, хэрэгцээгээр блог бичдэг, уншдаг байх. Би өөрийн хэрэгцээнүүдийг бодож үзээд бичмээр санагдлаа. Зарим хүмүүс тэгж цагаа үрж яадаг юм, цагийн гарз, блог гэж юу юм бэ? Яадаг эд вэ? г.м асуудаг л даа. Бичдэг уншдаг хүмүүс нь бол бараг мэдэх биз дээ.
Хэвлэн нийтлэх хэрэгцээ - Өөрийн бусдад хүргэмээр байгаа зүйлсээ блогоор дамжуулан хүргэ...

Дэлгэрэнгүй...

Харамч байцгаая ай!

2009-08-12, 11:37

Зуслан дээрээ орой унтах гээд хэвтэж байна. Зарим андуудын санал болгож байсныг цөөнгүй уншиж байсан Мишэль Де Монтень Сонгомол эсээнүүд гээд номыг олж аваад хааяа хараад байгаа. Зарим зүйлийг эргэж бодогдуулаад, бичмээр санагдаад л байна. Мань мэт шиг амар хялбар юм ам руугаа чихүүлж байх дуртай нөхдийн хувьд бага зэрэг хүндрэлтэй, татсан жишээнүүд нь нэлээдгүй дээр үеийнх, бас манайхаас нэлээд өөр соёлтой хүмүүсийнх тул, арай л тэр үед нь тэр орчинд нь очиж сэтгэж ойлгоход нэлээд төвөгтэй санагдаад байлаа.
Аав маань “Үгийн муу егөө Үхлийн муу ёворго” (Дээр үед агт араа хөндлөн ургасан хүн өв...

Дэлгэрэнгүй...

Сануулга & Хариуцлага & Менежмент

2009-08-12, 10:36

СануулгаТэнгэр бурхан маниуст сануулга өгөөд байгаа бололтой шүү Монголчууд аа!
Хэд хоногийн өмнө хоёр удаа орсон борооноор Улаанбаатар хот урсаад явчих аа л дөхөх шиг боллоо.

Гэхдээ л иймэрхүү бороонууд далайн орнуудад бол бараг л өдөр тутмын л үзэгдэл байх. Улаанбаатар хотын хувьд дандаа ороод байдаггүй болохоордалангуудыг нь сэтэлж айл бууж, барилга байшин барьсан, сануулж, анхааруулсаар байтал өөрснөө үерийн ам, усны зам дээр хашаа хатгаж сууцгаасан,ус зайлуулах систем бараг байхгүйтэй адил болохоор цардмал замууд нь баахан эвдэрсэн зэргээс болоод ганц удаагийн борооноор нэлээдгүй хэмжээний ...

Дэлгэрэнгүй...

Хотынх ч гэх шиг

2009-08-12, 10:15

Эвий хөөрхийс өөрснийгээ нэг ихх хотын гээд бодчихсон бачка нар, лаг их юм мэддэг чаддаг энэ тэр гэж бодоод байдым байхдаа... Инээдтэй юмаа. За би ч бас өөрөө нэг лаг ч юм шиг ингэж бичиж инээдтэйм...
Тэгэхдээ яах вэ сэтгэгдлээ үлдээ гээд хайрцаг харагдаад байгаа болохоор үлдээмээр санагдаад.
Тэгээд л хөдөө гэхээр Жавхлан энэ тэр гээд хаа хамаагүй тэнэг тэнэг юм холих юм. Зохиолын дуу гэхээр л одоо хөдөөнийхөн сонсоод байгаа хэрэг үү? Юмыг наанатай цаанатай хараач ээ. Тэгээд ч ганц нэг бүдүүлэг хүнээр ялгаад л хөдөөнийхөн бүдүүлэг, хотынхон л бол лаг, мундаг, их юм мэддэг, соёлтой энэ тэр гээ...

Дэлгэрэнгүй...

Хамтдаа уншъя

2009-08-12, 02:25

Эрдэнэчимэг гэдэг эгч Нээлттэй эх номыг орчуулж орчуулгыг бүрэн эхээр татаж авч унших боломжтойгоор PDF байдлаар тавьжээ. Нээлттэй эх номыг эндээс авч уншаарай.


Гарчиг

1.Удиртгал
1.1 Нээлттэй эх гэж юу вэ?1.2 Чөлөөт (Free) програм хангамж гэж юу вэ?1.3 Чөлөөт програм хангамжийг нээлттэй эхийн програм хангамжтай харьцуулахад1.4 Нийтийн домэйн програм хангамж (Public Domain Software)1.5 FOSS нь төлбөргүй гэсэн ойлголт биш2.Түүх
2.1 Берклейн Програм хангамжийн Түгээлт (BSD)2.2 Чөлөөт програм хангамжийн сан ба GNU төсөл2.3 Дэлгэрүүлж цааш унших3.Философи ба үндсэн зарчим.
3.1 Програм хангамжийн эрх чө...

Дэлгэрэнгүй...

Amazon.de сайтын бест сэллэр лаптопны 2 нь линукс

2009-07-25, 16:57

Зарим хүмүүсийн мөрөөдөл биелэлээ олсоор л.  Хүмүүс мэдээлэл зүйн хөгжлийн чиг хандлагын талаар ярилцсаар маргалдсаар л байна. Шууд хэлж мэдэхгүй ч миний бодлоор хойд туйл руу л яваад байна уу даа
Amazon.de сайтын бэстсэллэр зөөврийн компьютерын 2 нь Apple, Sony-г ялсан Линукс үйлдлийн системтэй машинууд байна. Цаашдаа энэ тоо улам улам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна

click here
Саяхан сонссон бас зарим нэгэн мэдээнүүд:
10 жилийн дараа гэхэд хүний тархийг дуурайлгаад хийчихнэ гэнэ. Тэгэхээр компьютерууд бол бараг л сэтгэж эхлэх нь  байна шүү дээ. Компьютертайгаа хэрэлдээд л, аягүй бол эхнэрүүд Р...

Дэлгэрэнгүй...

Сууж байх хооронд л...

2009-07-25, 15:44

Намайг энд ингээд сууж байх хооронд дэлхий ертөнц, юм бүхэн ямар хурдан эргэлдэж байна аа?10 жилийн дараа гэхэд хүний тархийг дуурайлгаад хийчихнэ гэнэ. Тэгэхээр компьютерууд бол бараг л сэтгэж эхлэх нь  байна шүү дээ. Компьютертайгаа хэрэлдээд л, аягүй бол эхнэрүүд РС-тэй харддаг байсан бол РС-үүд эхнэртэй хардах энэ тэр болохым байна л даа http://news.bbc.co.uk/2/hi/technology/8164060.stmНөгөө хүний биеийн гэрлэн бүрхүүл энэ тэр гээд яриад байдаг тэрнийг бас Японы эрдэмтэд судлаад гаргаж ирээд байх шиг байна. Яваандаа энэ АУ-ы маш нарийн оношлогооны технологи ч болж магадгүй. Эхлээд уншиж б...

Дэлгэрэнгүй...

Сайхан бас сэрэмжлүүлсэн мэдээ.

2009-07-17, 17:34

Сайхан мэдээг нь эхлээд хэлчих үү?
Голын эх, ойн бүсэд алт олборлож байгаа бүх ажиллагааг 5 сарын дотор зогсооно19 цагийн өмнөУсны эх...ойн сав газар ашигт малтмал хайх, олборлохыг хориглох хууль батлагдлаа гэнээ. Алт олборлож байгаа гэдгийг ер нь олборлолт хийж байгаа гэж ойлгосон зөв юм болов уу? Бас барилгын материал, хайрга, элс, Мод бэлтгэдэг асуудлууд байна...

За одоо онцгүй мэдээ:

Улс төрийн популист амлалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор ОТ гэрээг хийх гэж оролдох тутам бид улам их алдаж байна. гэжээ: энд дараад уншаарай...

Залуус бид энэ тал дээр юу хийж чадах вэ? "Оюу Толгой" гээд л яриад ба...

Дэлгэрэнгүй...

Монгол ардын дууны үгсээс

2009-07-14, 20:31

Гандан уулын цэцэг

rnrn

Гандан уулын цэцгийг
rnГандана чинээ санасангүй
rnГанихарсан хоёр сэтгэлийг
rnГажина чинээ санасангүй дээ хө

rnrn

Уулын маань улаан цэцгийг
rnУнана ч гэж, ай ай санасангүй дээ хө
rnУчирсан хоёрын сэтгэлийг
rnУйдна ч гэж, ай ай санасангүй дээ хө

rnrn

Туулын голын маань бургас нь
rnТунарч хөхрөөд ай ай байна уу даа хө
rnТун чиг хайртай хүний үр чамайгаа
rnТуйлдана ч гэж ай ай санасангүй дээ хө...

rnrn

Дунд голын ногоо
rn
rnДунд голын ногоо нь
rnУргасан байтлаа тарьсан юм шиг
rnДунжидмаагийн хөөрхөн бүсгүй
rnТөрсөн байтлаа зурсан юм шиг

rnrn

Ханан хээтэй алчуурыг
rnХанцуйнаасаа битгий салгаарай
rn...

Дэлгэрэнгүй...

Windows XP дээр диск цэвэрлэж хоосон зай гаргах

2009-07-13, 22:52

Windows 7 одоогоор нэлээд их гоё болсон байна гэсэн сэтгэгдлүүд интернетээр харагдаж байгаа. Гэсэн ч саяхан нэгэн судалгаагаар 10 компанийн 6 нь Windows 7-г худалдаж авахгүй гэсэн мэдээлэл байна.
Тэгэхээр XP-ээ ямар ч байсан хэрэглэсээр байх бодолтой хүмүүс нэлээд байгаа болохоор бага зэрэг зөвлөгөөнүүд оруулж, асуултанд хариулж байя. Ингээд нэгэн уншигчийн асуултанд хариулж байна.

Windows XP юу ч суулгаагүй зүгээр байж байгаад л диск дүүрээд хоосон зай нэхээд байх юм. Уг нь би сарын өмнө зай нэмсэн боловч дахиад дүүрчихлээ гээд байна. Яах вэ?

1. Бүх ажиллаж байгаа програмуудаа хааж байгаад Start...

Дэлгэрэнгүй...

Шинэ нийтлэлүүд

LGD DOTA 2 Showdowns

...

ДОТА-гийн баатруудын намтар (Goodgame.mn ээс)

Invoker Quas бол аянга цахилгааны хүч , Wex бол цасан шуурганы хүч , Exort ...

Шинэ сэтгэгдлүүд

Тоолуур

Та миний 55366 дахь зочин боллоо. Баярлалаа :-)