Тавтай морилно уу!

Итгэл алдрах

2009-05-20, 15:53

Хэн нэгэн, эсвэл ямар нэгэн зүйлд итгэл алдармааргүй. Хүний амьдрал итгэл гээд зүйл дээр тогтдог гэж боддог...

Саяхан интернетээр Д.Сүрэнхор гэгч бичсэн гээд нэг захиа яваад, хүмүүс түүнд нь итгээд л... Би ч бас эргэлзэж л байна. Гэхдээ ер нь л худлаа харагдаад болдоггүй ээ. Энэ талаар хүмүүс санал бодлоо хуваалцаарай... Чандмань блог дээр бичсэн сэтгэгдлээ засварлаад тавьлаа:

Энхбаяр, Цолмон 2 усан тэнэг л биш юм бол тийм их мөнгөтэй байлаа гэхэд дан ганц Швейцарын банкинд бүх мөнгөө хийх үү? Зарлахаас нь өмнө аваад л өөр тийш нь шилжүүлээд 1 тэр бум хүрэхгүй болгочихож болно. Дэлхийн ...

Дэлгэрэнгүй...

хамт

2009-05-19, 01:28


  Зүрхэнд тусах нарны цацраг
Зөөлөн үгс ухаалаг бодол
Зүүдэнд тохиох учрал
Зөн совин мэдрэмж
Хоёрхон уулзалт
Холын холд удсан
Хонгор минь надтай хамт
Санахад зүүдэнд
Сатаарахад интернетэд
Аялахад дуунд
Алхахад дурсамжтай
Үнэр төсөөлөлд
Үнсэлт хүсэлд
Үерхэл мөрөөдөлд
Үргэлж надтай хамт
Чи байдаг...

Дэлгэрэнгүй...

Э+Э=хайр

2009-05-19, 01:10

Хэдэн үг бичихгүй бол бас би дутчих гээд болдоггүй ээ
Ер нь энэ хоёр худалчийн хэн нь ч гарсан ямар ялгаа байнаа. Арай л дэндүү ач холбогдол өгч, бусдад буруугаа тохоод байгаа мэт. Ард түмэн нь өөрснөө ийм арчаагүй ажилгүй байхад Элбэгдорж гарч ирээд л цэцэглүүлчинэ гэж би л лав итгэхгүй байна. Нэгэнт ийм тэнэг сэтгэхүй нь байсаар байхад.. Бид өөрснөөсөө л хүн бүр, өөрийн доторх, өрөөн доторх, өрөөсөн хажуудахтайгаа ярилцахаас л эхэлмээр байх шиг...
Энэ сонгууль гэгчийн хувьд аль нь ч гарсан л амьдрал үргэлжилдгээрээ л үргэлжилнэ.
МАХН, эсвэл АН эсвэл Хятад, Солонгос, Оросын аль нь ч бидн...

Дэлгэрэнгүй...

Номноос тэмдэглэж авсан...

2009-04-15, 18:34


"Үнэнийг хэлэхэд түүний сэтгэл санааг бодож үзэлгүйгээр шийдвэр гаргаж чадахгүй нь. Бүдүүлэг хэрэг болно шүү дээ".
"Чамтай санал нийлж л байна. Ингэх нь бүдүүлэг хэрэг, гэхдээ чи хэзээ хэлэх юм бэ"?
"Үүнийг хэлэх нь түүнийг гомдооно бас дээр нь бүдүүлэг явдал гэж та өөрөө сая хэллээ шүү дээ" гэж Жэйсон гайхав.
"Үгүй, би хэлээгүй" гэж би хариулав. ~Чи өөрийнхөө сэтгэгдлийг бодож үзэлгүй хэлэх нь бүдүүлэг хэрэг" гэж хэлсэн. Энэ чинь хийгдэх ой зүйлийг хийхгүй байхаас огт өөр зүйл".
"Би ямар ч ялгаа олж харахгүй байна. Тэгээд ч түүнийг гомдоочихно. "Энэ нь түүнд хохирол учруулахгүй", го...

Дэлгэрэнгүй...

Зуны Гүүгл код (Google Summer code)

2009-04-11, 22:12

Limnux бүлгэмд нэгэн андын явуулсан мэдээллийг програмчлал сонирхогч, болон энэ чиглэлээр суралцаж буй залуустаа зориулан энд хуулж тавьж байна.

Гүүгл зуны код бол оюутнууд болон суралцагчдад төрөл бүрийн нээлттэй программ хангамжийн төсөлд зориулж код бичихийг санал болгодог хөтөлбөр юм. Хөтөлбөр ойролцоогоор 3 сарын турш нилээд төслүүдийг санхүүжүүлж гаргадаг группуудтэй хамааралтай технологи, үнэгүй программ хангамжууд, нээлттэй эх үүсвэрүүд дээр ажиллаж байсан. 2005 онд эхэлсэн энэ хөтөлбөр 98 орны 2500 гаад амжилттай оюутан оролцогчдыг 2500 гаад багш, зөвлөхүүд нартай уулзуулсан. Гүү...

Дэлгэрэнгүй...

Яагаад танд хэн ч хариулдаггүй вэ?

2009-03-20, 04:33

Интернет дээрх самбар, хэлэлцүүлэг, бүлгэмүүдээс хүмүүс асуултаа асууж, асуудлаа шийддэг. Харин "Миний тооцоолуур болохгүй юм. Яах вэ?" гэсэн асуулт тавьчихаад хариулт хүлээгээд хэн ч таныг тоохгүй байсан тохиолдол бий юу? Тэгвэл яагаад хариулахыг хүсдэггүй вэ? Хэрхэн ухаалаг асуулт тавьж, асуултынхаа хариултыг хурдан олж авах вэ гэдэг дээр хэдэн зөвлөгөө өгье.

Хамгийн түрүүнд хэт бэлэнчлээд байгаа тохиолдолд хүмүүс хариулдаггүй. "Ийм амархан юмыг эхлээд өөрөө оролдоод үзээч дээ, ийм байхад би чамд зааж өгөхөд ямар ч үр дүнгүй" гэж дотроо бодоод өнгөрдөг.

Тиймээс асуулт асуухаасаа өмнө:
1. Э...

Дэлгэрэнгүй...

хана

2009-03-19, 12:52

өндөр, нам хананууд
өөрийг минь тойрон байдаг
би өөрөө мужаан
бишгүй олныг босгоно
тойронд байгаа бусад ч
тоймгүйг захиалж бариулна
хар чулуун өндөр хэрэм
хаалт болохооргүй цаасан хана
зузаан нимгэн олон хана
зурж сийлж олныг л босгожээ
өрүүлж, угсруулж өчнөөнийг босгуулжээ
энд нэг хэрэм
тэнд нэг хана
нураахыг хүсдэг ч чадахгүй нь ч
нураалгахыг хүсэхгүй ч ганхах нь ч
ган төмөр хатуу нь ч
гавих юмгүй сараалж ч байна
ганцхан том хэрэм босгоод
гаднаас ч дотроос ч түгшээхгүй
гав ганцаараа суумаар
элдэв олныг босголгүй
эвдрэшгүй ганцыг л босгочихмоор
харагдахгүй сонсогдохгүй м...

Дэлгэрэнгүй...

Мөсөн хүн

2009-03-19, 12:17

мөсөн хүн
мөнхөд хүйтэн
мөлийсөн тунгалаг
хайрах нь хүйтэн
хахир жихүүн
хөдлөшгүй цэвдэг
хүйтэн баримал
би мөсөн хүн
хайлахгүй биз
хагарч магадгүй
хэзээ ч ойлгохгүй
мөсөн тархи
царцмал зүрх
гэсээд хөлдөх бүртээ
тэсгим хөлдөнө, улам л
хагалуулаад коктейлэнд
хайлаад наранд
гэсвэл урсчихна
хайлмагтвал халтартчихна
хүйтэндээ л байх уу
хөвөх үү, жүнзэнд
...

...

Дэлгэрэнгүй...

Кирилл үсгийн зөв бичгийн дүрэм

2009-03-19, 01:19

Зөв бичих дүрэм Монгол хэлэнд зөв бичих ерөнхий ба тодорхой хоёр дүрэм байдаг. Ерөнхий дөрвөн дүрэм байдаг ба тодорхой нэлээд олон дүрэм бий. Тодорхой дүрмүүд зөрчилдсөн үед ерөнхий дүрмийг баримтлан бичих ёстой......

Дэлгэрэнгүй...

Монгол кирилл үсгийн зөв бичгийн дүрэм

2009-03-19, 00:15

Зөв бичих дүрэм Монгол хэлэнд зөв бичих ерөнхий ба тодорхой хоёр дүрэм байдаг. Ерөнхий дөрвөн дүрэм байдаг ба тодорхой нэлээд олон дүрэм бий. Тодорхой дүрмүүд зөрчилдсөн үед ерөнхий дүрмийг баримтлан бичих ёстой.....

Дэлгэрэнгүй...

Шинэ нийтлэлүүд

LGD DOTA 2 Showdowns

...

ДОТА-гийн баатруудын намтар (Goodgame.mn ээс)

Invoker Quas бол аянга цахилгааны хүч , Wex бол цасан шуурганы хүч , Exort ...

Шинэ сэтгэгдлүүд

Тоолуур

Та миний 55367 дахь зочин боллоо. Баярлалаа :-)